“Монгол бахархлын өдөр” арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байна

2023-10-11 Боловсрол


Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гараг тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр 11 дэх жилтэйгээ золгох гэж байна.

Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай.

Мөн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэн, хамт олныг “Чингис хаан” одонгоор шагнадаг.

2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу “Монгол бахархлын өдөр” нь:

2012 он: 11 сарын 14

2013 он: 11 сарын 4

2014 он: 11 сарын 23

2015 он: 11 сарын 12

2016 он: 10 сарын 31

2017 он: 11 сарын 19

2018 он: 11 сарын 8

2019 он: 11 сарын 27

2020 он: 11 сарын 16

2021 он: 11 сарын 5

2022 он: 11 сарын 24

2023 он: 11 сарын 14-нд тохиож байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.