Физикийн олон улсын 53 дугаар олимпиадаас Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг тусгай байр хүртлээ

2023-07-17 Боловсрол

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долоодугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож, Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.

Эх орноо төлөөлөн оролцсон сурагчдаас Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль, Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль, Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль, 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.

О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас гурван жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн хоёр сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн байна.

Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм.

Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдана гэж БШУЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.