Хүүхдийн баяраар 335 хүүхэд төөрснийг эсэн мэнд олжээ

2023-06-2 Мэдээ, мэдээлэл


Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллуулсан юм.

Өчигдрийн байдлаар эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгч ажилласан байна.

Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд зориулан өчигдөр хүүхэд төөрвөл олоход хялбар бугуйвч тарааж, цагдаагийн бие бүрэлдэхүүн найман байршилд ажиллажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.