Говь-Алтай аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2023-05-30 Мэдээ, мэдээлэл


Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 49 километрийн зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлт үүрийн 5:36 цагт болсныг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.