179 нэр төрлийн хүнсний бараанд гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлж байна

2023-04-27 Мэдээ, мэдээлэл


Манай улс 2015 онд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж 5900 нэр төрлийн бараа, 2020 онд Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш, Хятад улстай 366 нэр төрлийн барааны гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохиролцсон. Уг хэлэлцээрийн дагуу манай улсаас Япон улсад экспортолж буй 660 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн дээрх улсуудад 179 нэр төрлийн хүнсний бараанд импортын гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.