Нийслэлд орон сууцны үнэ энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өсчээ

2023-04-11 Ханш

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна. 2023 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.51 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.80 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байгааг холбогдох газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.