Дорнодод олон тооны зээр булсан асуудлаар холбогдох яамныхан ажиллаж байна

2023-03-27 Амьтан


Дорнод аймагт өнгөрсөн өдрүүдэд олон тооны зээр үхсэнийг газар ухаж, булж байсныг илрүүлсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн. Улмаар энэ асуудалтай холбогдуулан газар дээр нь хяналтын ажлын хэсэг ажиллуулж эхэлсэн байна.

Энэ талаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд нар орсон. Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн.

Үүнд:

-Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.