Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна

2023-03-21 Ертөнц

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины дайнаас хойшхи анхны айлчлалаа ОХУ-д хийж байна. Айлчлалын үеэр хоёр орны “иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх” гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Барууны хориг арга хэмжээг эсэргүүцэж, Оросын эдийн засгийг дэмжихийн тулд Орос Хятадтай худалдаагаа эрчимжүүлж, тэр дундаа эрчим хүчний салбараа хөгжүүлж байна. Яриа хэлэлцээний хэлэлцэх асуудлын жагсаалтад газрын тос, байгалийн хий, эрчим хүчний хоолой багтана гэж найдаж байна гэж олон нийт дүгнэж байна

Ши Жиньпин Ерөнхийлөгч Путиныг “хамгийн сайн найз” гэж хэлсэн удаатай. Энэ хоёрт нийтлэг зүйл их бий: Хоёулаа АНУ-ын ноёрхолгүй “олон туйлт ертөнц”-ийн санааг хүлээн зөвшөөрдөг гэгддэг.

Кремльд олон улсын дарамт шахалт их байгаа энэ үед БНХАУ-ын ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь Орос болон түүний ерөнхийлөгчийг дэмжиж байгаагийн тод илрэл юм. Орос Хятадтай харилцах харилцаа нь үүнийг даван туулах үндэс суурь юм. “Путин өөрийн гэсэн блок байгуулж байна. Тэр баруунд дахиж итгэхгүй – ахиж хэзээ ч итгэхгүй” гэж үзэж байна.Нобелийн энх тайвны шагналт асан, сэтгүүлч Дмитрий Муратов бичжээ.

Путин холбоотнууд хайж, Оросыг Хятад, түүнчлэн Энэтхэг, Латин Америк, Африкийн зарим хэсэгтэй нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна. Энэхүү “барууны эсрэг ертөнц”-д Москва Бээжингээс ихээхэн хамааралтай гэжээ

Гэхдээ өнөөг хүртэл Бээжин барууны орнууд Хятадын компаниудын эсрэг хоёрдогч хориг арга хэмжээ авахаас эмээж Москвад шууд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзаж байсан гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.