Газар хөдлөлтийн бүсээс ганцаараа олдсон 16 нярайг Анкара хотын эмнэлэгт хүргэжээ

2023-02-9 Ертөнц

Туркийн зүүн өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 9000 давсан талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн лхагва гаригт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хатай хотод ажиллахдаа мэдэгдсэн.

Харин өнөөдөр гадны хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр энэхүү тоо 15 мянга гаруйд хүрээд байна хэмээн мэдээлэв. Ямартай ч тус улсын албан ёсны мэдээллээр газар хөдлөлтийн бүсээс ганцаараа олдсон 16 нярайг Туркийн Ерөнхийлөгчийн онгоцоор Анкара хотын эмнэлэгт эсэн мэнд хүргэсэн мэдээтэй байна. 

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.