Хүний папиллом вирусийн зарим хэв шинж нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг

2022-12-29 Нийтлэл

 

Папиллом вирус нь хүний биед 10-15 жил “нууц” үед тээгдэж байгаад умайн хүзүүний хорт хавдар болдог. Харин энэхүү хавдар нь 4 үе шаттай явагддаг.

Тодруулбал, хэрвээ хавдрын хэв шинжийг 1-2 дугаар шатанд нь илрүүлж чадвал мэс заслын болоод бусад аргуудаар бүрэн  100 хувь эмчилж болно. Гэхдээ энэ тохиолдолд эмэгтэй дахин жирэмслэх боломжгүй болдог ч бэлгийн хэвийн харьцаатай байж болдог. Яагаад гэхээр мэс заслаар сав, умай, дайвар эрхтэнүүд, булчирхайтай нь хамт авагддаг, тэгж байж бүрэн эмчилж хүнээ үхлээс авардаг. Гэхдээ ингэж хавдар болохоос өмнөх урьдал суурь өвчинтэй байгааг эмч тань хэлсэн л бол энэ өвчнийг хурдан хугацаанд эмчилж чадвал хавдрын шатанд хэзээ ч очихгүй. Харин 3 дугаар шатандаа буюу 70-80 хувь, 4 дүгээр шатандаа найдваргүй эмчилгээгүй болдог байна.

Энд нэг зүйлийг онцлоход, уг вирусийн гол тээгч болох эрэгтэйчүүд ч гэсэн эсийн шинжилгээг өгч болно. Тухайлбал, тохиолдлын бэлгийн харилцаа болон гэр бүлээ батлуулахаас өмнө энэ шинжилгээг охид залуус өгч хэвшвэл эрүүл мэндээ эрсдлээс хамгаалах боломжтой. Харин эмэгтэйчүүдийн тухайд, энэ вирусээр өвчилдөг учраас эмэгтэй хүнд энэ төрлийн шинжилгээ өгөхийг мэргэжилтнүүд илүү зааж зөвлөдөг ч гэр бүлгүй эрэгтэй хүн ч ДОХ-ын вирусийн шинжилгээ өгдөгтэй ижил энэ төрлийн шинжилгээг өгч байвал найз бүсгүйгээ эрсдлээс хамгаална.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.