Улиастай голын голидрол дагуу техникийн тос асгасныг цэвэрлэжээ

2023-01-10 Байгаль орчин


Иргэний мэдээллийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шалгалт хийжээ.

БЗД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэр Улиастай голын голдирол дагуу техникийн тос асгасан байна. Асгасан тос маслыг Экологийн цагдаагийн алба, БЗД-ийн 23-р хорооны албан хаагчтай хамтран асгасан техникийн тос, маслыг цэвэрлэж зориулалтын хогийн цэгт буулгалаа.

Гол дагуу ил задгай хог хаях зэргээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм байнга зөрчигдөж байгаа тул иргэдийг машин техниктэй мөсөн дээгүүр зорчихгүй, ил задгай хог хаягдал хаяхгүй байхыг уриаллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.