Хүхэрлэг хий буюу хүхрийн давхар ислийн талаар…

2022-12-9 Амрах агшин

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд өглөө, оройдоо нийслэлийн утаа улам их болж, нэхүүн үнэр хамар, аманд илт мэдрэгдэнэ. Тэгвэл бидний амьсгалж буй утаа буюу хүхэрлэг хийн талаар Хүүхдийн их эмч Г.Батжаргал дараах мэдээллийг тодруулжээ.

Хүхэрлэг хий буюу хүхрийн давхар ислийн талаар…

Хими талаасаа өнгөгүй, нүдэнд харагдахгүй, өндөг шиг хурц үнэртэй, хортой хий.
Хувийн жингийн хувьд агаараас хүнд. Агаараас хүнд учир хүний амьсгалын түвшинд байна гэсэн үг.
Усанд уусамтгай, устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэдэг.
SO2 + H2O → H2SO3
Хүхрийн хүчил нь идэмхий шинж чанартай, маш хүчтэй хүчил.
Амьсгалаар орсон хүхэрлэг хий салст бүрхэвч дээр устай нэгдэж хүхрийн хүчил үүсгэдэг гэсэн үг. Дээрээс нь агаар чийгшил их үед илүү муу.

Агаар дахь хүхэрлэг хийний хэмжээ 28.6 mg/m3 –ээс хэтэрсэн үед амьсгалын замын салст бүрхэвч гэмтэж хөөж хавагнаж эхэлдэг байна. Ханиалгах, цэр гарах, амьсгаадах шинж тэмдэгүүд илэрч улмаар уушигний багтраа, гуурсан хоолойн үрэвсэл үүсгэдэг. Сүүлийн үед УБ-ын агаарт хүхэрлэг хийн хэмжээ 200-250mg/m3 байна.

Хүхэрлэг хий дэлхийн түүхэнд хар толбо болж үлдсэн нь Лондонгийн үхлийн манан юм. 1952 оны 12 мянган хүний ам насыг авч одсон “ЛОНДОНГИЙН ҮХЛИЙН МАНАН”-гийн шалтгаан нь ерөөсөө хүхрийн давхар исэл, хүхрийн хүчил, азотын давхар ислийн агаар дахь хуримтлал байлаа.

Салхигүй тогтуун, агаарын чийгшил ихтэй орчинд агаараас хүнд хувийн жинтэй хүхэрлэг хий агаарын чийг буюу устай урвалд орж хүхрийн хүчил үүсгэн олон мянган хүний амийг авч одож. Ихэнх хүмүүс нь амьсгалын замын өвчлөлөөр (хүчилтөрөгчийн дутагдал, бөглөрөл, хоёрдогч халдвараар) нас барсан тул томуугийн халдвар дэгдсэн гэж үзэх гэж оролдсон ч тун удахгүй шалтгаан нь агаарын хүхэрлэг хий байсан нь тодорхой болсон байдаг.

Энэ бол Pm 2,5 pm10 дээрээ нэмээд өндөр концентрацитай хүхэрлэг хийн асуудал!

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.