265 зорчигчтой онгоцны хөдөлгүүр нь цоорчээ

2017-06-13 Ертөнц

265 зорчигчтой явсан онгоц хөөрснийхөө дараа ер бусын чанга дуу чимээ гаргаж, ямар нэг зүйл шатаж буй мэт үнэр гарсан учраас хөлгийн багийнхан яаралтай эргэн газарджээ. Хэрвээ онгоц цааш үргэлжлүүлэн ниссэн бол маш том аюул тарих байсан ч нисгэгчид эртлэн газардсан учраас хэн ч бэртэж гэмтээгүй байна. Хятадын “China Eastern Airlines” компанийн Airbus A330-200 онгоц Шанхайг чиглэн Сидней хотоос хөөрөөд удаагүй байхдаа хөдөлгүүрт нь маш том гэмтэл гарсны улмаас эргэж газарджээ. Онгоцыг газардмагц мэргэжилтнүүд үзлэг хийхэд хөдөлгүүрийн урд хэсэгт цоорч, маш том нүх гарсан байжээ.

Онгоцыг бүтээсэн “Airbus” болон хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн “Rolls Roys” компани ийм явдал гарсныг мэдсэн, шалтгаан нөхцөлийг судалж шалгахад тусална гэж мэдэгджээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.