“Эмийн хянан шалгах түр хороо”-ны гишүүд эмийн чанар шалгах лабораторид шалгалт хийжээ

2022-10-19 Мэдээ мэдээлэл


“Эмийн хянан шалгах түр хороо”-ны гишүүд эмийн чанар шалгах лабораторид шалгалт хийжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажилладаг. Гэвч өнөөдрийн байдлаар лабораторийн тоног төхөөрөмж хуучирч, сэлбэг хэрэгсэл ховордсон байна. Шинээр тоног төхөөрөмж суурилуулахад нэг төхөөрөмж дор хаяж 800 сая төгрөгийн өртөгтэй байна” гэв.

Эмийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах түр хорооны дарга Н.Учрал “Бид цаашид эмийн жагсаалтаа шинэчлэх, гаднын улс орнуудад эмээ шинжлүүлэх шаардлагатай байна. Мөн хувийн хэвшлийн компаниудтай хэрхэн түншилж ажиллаж болох талаар ярилцах шаардлагатай. Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг зэрэг бүх төрлийн мэдээллийг агуулсан эмийн цахим бүртгэлийн ажлыг эхлүүлсэн. Ингэснээр иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх, бүртгэлгүй, хуурамч эм хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.