Украины 4 мужийг Оросын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслолыг өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөжээ

2022-09-30 Ертөнц

 

Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Оростой нэгдэх талаар явуулсан “бүх нийтийн санал асуулга” тав хоног үргэлжилж дуусжээ. Санал асуулгын дүн Орост нэгдэхээр гарсан. Гэхдээ дэлхийн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй бол цэргийн эзлэн түрэмгийллийн нөхцөлд зохион байгуулсан тус санал асуулга нь хууль ёсны үр дүн гарахгүй гэж олон улсын байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ.

Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Кремльд болж, В.Путин парламентын гишүүд оролцохоор төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Риа Новости

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.