ХОГ ХАЯГДЛЫН ЦЭГТ 2000 ГАРУЙ МОД ТАРИХ, АРЧИЛЖ ТОРДОХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2022-09-30 Байгаль орчин

БОАЖЯ-ны сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06БҮХ/2022-35 тоот “Цагаан тоосонцор бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээж зориудаар ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх ажлын гэрээний дагуу

Орхон аймгийн Цагаан тоосжилтын эх үүсвэрийн бүс буюу өндөр тархалттай байршилд байрлах хог хаягдлын нэгдсэн цэгийн хөрсний доройтлыг бууруулах цагаан тоосжилтын эх үүсвэрийг багасгах, тархсан хог хаягдлыг хумих, зогсоох, далан байгуулах ажил дууссан бөгөөд нөхөн сэргээлт хийх, ногоон зурвас бий болгох, зориудаар ойжуулалт хийх ажлыг гүйцэтгэж байна.

Уг ажлын хүрээнд Хотын хог хаягдлын нэгдсэн цэгт 2000 гаруй мод тарих, арчилж тордох ажлыг гүйцэтгэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.