B.Путины төлөвлөгөө B.Зеленскийн хариу юу байв?

2022-09-29 Ертөнц

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг дэвсгэрийг албан ёсоор өөртөө нэгтгэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдэв.Энэ нь Украины нутаг дэвсгэрийн дор хаяж 35.000 хавтгай дөрвөлжин миль газар юм.

Өөрөөр хэлбэл, Унгар эсвэл Португалын газар нутагтай бараг ижил хэмжээтэй гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Донбасс, Донецк, Луганск бүс нутагт Орос нэгдэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явагдаж байгаа бөгөөд олон үндэстэн оросууд болон орос хэлээр ярьдаг украинчууд амьдардаг юм. Өмнө нь В.Путин эдгээр бүс нутгийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн байсан. Гэхдээ 2014 онд Украинаас салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байсан аж. Барууныхан ч, Украин ч Путиныг бүс нутгуудыг нэхэмжлэхийг зогсоож чадаагүй. Тиймээс ч Цагаан ордон дахин Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар болсноо мэдэгдлээ.Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Хэрэв дээрх бүс нутгуудыг Орост нэгтгэвэл энхийн хэлэлцээ хийх ямар ч боломжгүй болно ​​гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж: Ройтерс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.