ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО

2022-09-23 Байгаль орчин

Усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах ажлын хүрээнд ус ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Экологийн цагдаагийн алба, Булган аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд 2022.09.21, 22-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын баруун дэнж” гэх газарт зохиох зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоож АЛБАДАН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ чиглэлээр хамтарсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн 4 нөхөрлөл, 5 иргэний үйл ажиллагааг зогсоож амьдарч байсан гэрүүдийг буулгах, техник хэрэгслийг зөөж, ачуулан дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан ажиллалаа.

<

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.