Монгол Улсад уналт таталтын эсрэг 51 нэр төрлийн эм бүртгэлтэй байдаг. Дотооддоо уналт таталтын эсрэг гурван нэр төрлийн эм үйлдвэрлэж, 42 нэрийн эм импортлож байна. Энэхүү эм бэлдмэлийг ЭМД-аас 100 хувь хөнгөлдөг болжээ.
-ЭМДҮЗ-ийн 2020 оны 13 дугаар тогтоолоор 11 ерөнхий нэршлийн 41 худалдааны нэршлийн эмийг 26 олон улсын нэршил бүхий 78 худалдааны нэршлийн эмийг тусгаж, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр эм нь насанд хүрэгчдэд 70 хувь хөнгөлөгддөг боллоо.
-Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар 19 ерөнхий нэршлийн 44 нэршлийн эмийн импортын лиценцийг дэмжсэн. Үүнээс 14 ерөнхий нэршил дээрх тогтоолд тусгагдаж, батлагдсан тул ЭМДЕГ худалдааны нэршлийг шууд нэмэхээр ажиллаж байна.
Уналт таталтын эсрэг эмийг импортолсон байдал
-2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсад уналт таталтын эсрэг 51 нэрийн эм бүртгэлтэй байна.
-Дотооддоо 3 нэрийн уналт таталтын эсрэг эм үйлдвэрлэж, 48 нэрийн эмийг импортлож байна.
Импорт
-14 улсын (эмийн хатуу зохицуулалттай 11 улс)
-24 үйлдвэрлэгчээс нийлүүлсэн:
-13 олон улсын нэр бүхий,
-Худалдааны нэршлээр 31 буюу 69 хувь нь эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас бүртгэлтэй байна.