Энэ үйл ажиллагааны хүрээнд 2022 оны төлөвлөгөөнд буй “Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах нь” төслөөр эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхийн Молекул биологийн иж бүрэн 3 лабораторийг Улаанбаатар хотын Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д тус тус хүлээлгэн өгөх ажил явагдаж байна. Уг лабораторийн иж бүрдлийг дэлхийд тэргүүлэгч Seegene компани 2 жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж байгаа бөгөөд Ковид-19 халдвараас гадна гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдарын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмж, лабораторын стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт нийлүүлэгдэж байна.
Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.Мөн үүний дагуу молекул биологийн оношлогоог эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн практикт ашиглах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна. Дашрамд дурьдахад дараагийн ээлжинд ЭМЯ зүгээс хотын амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, доктор Халид Шарифи, Өргөө амаржих газар ТМЭ-ийн Захирал Ж.Энхцэцэг, доктор, Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.