“The Hu” хамтлаг шинэ цомгоо гаргав

2022-09-5 Мэдээ мэдээлэл


“THE HU” хамтлагийн албан ёсны хоёр дахь цомог “Rumble Of Thunder” гарлаа. Шинэ цомог “This is Mongol”, “YUT Hovende”, “Triangle”, “Bii byelgee” зэрэг 12 дуутай аж.

2016 онд байгуулагдаж, тухайн жилээ “Yuve yuve, yu” клипээ гарган олон нийтэд алдаршиж эхэлсэн тус хамтлагийн анхны цомог The Gereg 2019 оны есдүгээр сарын 13-нд олон нийтэд хүрч байсан юм. “The Hu” хамтлагийнхан одоо шинэ цомгоо идэвхжүүлэх зорилгоор “Five Finger Death Punch”, “Megadeth” хамтлагуудтай хамт АНУ-д аялан тоглолт хийж байна. Энэ тоглолтоо ирэх сарын 15-нд дуусгаад Европ руу хөлгийн жолоо залж, Британи болон өөр хэд, хэдэн улсаар он дуустал тоглох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.