Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль өнөөдөр 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эш хөрөг залах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр болон тус сургуулийн удирдлагын баг, эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчдийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс өнгөрсөн сарын 11-нд “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан билээ.
Зарлигт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр дээдлэн залахыг тусгасан юм.
Өчигдөр
Өчигдөр
2024-10-24
2024-10-24
87326
30237
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.