Уналт,таталт, саа саажилттай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас 2022 оны 6 сард Монгол Улсын Засгийн газарт хүсэлт ирүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн хүсэлтийг шийдвэрлэх үүргийг ЭМ-ийн сайдад өгсний дагуу дараах арга хэмжээг авчээ.
– Уналт, таталтын эмийг 100% эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж эхэлсэн,
– Эмийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж нэр төрлийг нь олон болгосон,
– Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монголд нэвтрүүлсэн байна. Энэ хагалгааг Үндэсний баг бие даан хийдэг болно. Үүнээс өмнө гадны туршлагатай эмч нартай хамтран хийх юм. Дараагийн хагалгаа тун удахгүй хийгдэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.