ТАНИЛЦ: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллаж байгаа компаниуд

2022-06-30 Ертөнц

1. MASH MAKES

Агаар мандлаас нүүрстөрөгчийг өөртөө шингээдэг бордоо үйлдвэрлэгч

2. DRYAD NETWORKS

Ойд байрлуулсан Dryad мониторуудыг ашиглан Internet of Things-д суурилсан мэдээлэл боловсруулдаг технологийн компани. Энэ нь ойн түймэр, ойн өсөлт, уур амьсгалын нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг цаг тухай бүрд өгнө.

3. FUTURE FEED
Хөдөө аж ахуйгаас ялгарах метанийн хийг бууруулах малын тэжээл. Аспарагопсис далайн замгийг хуурай тэжээлд нэмж метанийн хийг 80 хүртэл хувиар бууруулах боломжтой.

4. CONSERVATION INTERNATIONAL
Дэлхийн нүүрстөрөгчийн хэмжээг илэрхийлэх газрын зураг боловсруулдаг судалгааны байгууллага.

5. TWELVE
Агаар дахь нүүрстөрөгчийг шүүж, гаргаж авсан химийн элементүүдээр үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эд бүтээгч. Жишээ нь CO2made шинэ материалаар Pangaia брэнд нүдний шил хийсэн.

6. COLOSSAL

Сибирийн тундрад арслан зааныг дахин амилуулах төсөл. Тус компанийн судалгааны баг одоогийн зааны ДНХ-г засварлаж өтгөн үстэй, өөхөн давхаргатай эртний арслан зааныг эргүүлэн амьдруулахаар ажиллаж байна. Хойд мөсөн далай, Сибирь хавийн тундра нь хөрс нь тэжээлгүй, хөвд ургадаг газар. Эртний үед арслан заанууд амьдарч байхад тундра нь бэлчээрийн талбай байсан. Арслан заанууд эргэн ирснээр эдгээр тундра газруудыг шим тэжээлтэй газар болгоход тусална гэж үзэж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.