ДЭМБ-аас гаргасан “ИНФОДЕМИК” буюу хэт их төөрөгдүүлсэн худал мэдээлэлтэй тэмцэх тусгайлсан арга аргачлал, удирдамж зааврыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ хамтран аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрсдэлийн харилцаа холбоо болон хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад чиглэсэн “ЦАХИМ ОРЧИНД ЭРСДЭЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭЛЭХ, КОНТЕНТ БЭЛТГЭХ, ХӨГЖҮҮЛЭХ, ТҮГЭЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар дэлхий дахинд баримталж буй эрсдэлийн харилцаа холбооны зарчим, Монгол Улсад хэрэгжиж буй хууль эрхзүйн зохицуулалт зэргээс танилцуулахаас гадна цар тахал, халдварт өвчин зэрэг нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал тулгарсан үед эрсдэлийн харилцаа холбоог хэрхэн оновчтой, шуурхай зохион байгуулах талаар дадлага сургуулилалт хийгдэнэ. Түүнчлэн хариуцсан мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн харилцах, мэдээ мэдээлэл бэлтгэх, нийгмийн сүлжээ ашиглах, харилцааны ур чадвараа дээшлүүлэх, гэрэл зураг авах зэрэгт багаар суралцах юм. Сургалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрсдэлийн харилцаа холбоо болон хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд оролцож байна. Сургалт үргэлжилж байна.