Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгэв

2022-06-16 Байгаль орчин

 Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй “UNESCO Хүн ба шим мандал”-ын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурын 1.7 сая га газрыг Шим Мандлын Нөөц Газрын Дэлхийн Сүлжээ нд бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч бүртгэлээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэрбээр “Хөвсгөл нуур маань Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1.7 сая га газар хамран бүртгэгдэв” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.