“Цаатан фестиваль” ирэх сарын 6-7-нд болно

2022-06-16 Мэдээ, мэдээлэл

 

Хөвсгөл аймагт болох “Цаатан фестиваль” ирэх сарын 6-7-нд болно.

Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг сонирхон захиалгаа 8811-8548 утсаар өгөх боломжтой. Цаатан ард түмний уламжлалыг хадгалан амьдарч байгаа иргэдийн өвөрмөц соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.