Орос улсын хил болон Крымийн хойгийг холбосон автозамыг нээлээ

2022-06-8 Ертөнц

 

Москва Украины эсрэг дайнд газар нутгийн шинэ ялалт байгуулж, Орос улсын хил болон Крымийн хойгийг холбосон автозамыг нээлээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу “Шинээр байгуулсан хуурай замын холбоо нь Украины зүүн хэсгийн Оросуудад эзлэгдсэн Донбасс бүс нутгаар дамжин өнгөрнө гэсэн. Орос улс Украины Донбассыг бүрдүүлдэг хоёр мужийн нэгнийх нь 97 хувийг хяналтандаа авснаар Кремль уурхай үйлдвэр бүхий зүүн бүсийн аж үйлдвэрийн гол хэсгийг бүрэн эзлэх зорилгодоо ойртож байгаа юм. Пресс агентлаг Оросын арми Донецк мужийн бараг тал хувийг эзэлж байна гэж мэдэгдсэн бол Луганск мужийг бүрэн хяналтандаа авсныг Оросын армийн удирдлагууд хэллээ” гэв.

Дашрамд дуулгахад, хоёрдугаар сарын довтолгооноос өмнө Орос улс 2014 онд ОХУ-ын өөртөө нэгтгэсэн Крымын хойг болон Донецк, Луганск дахь салан тусгаарлагчдын эзэмшиж байсан газар нутгийн долоо орчим хувийг хяналтандаа байлгадаг байсан юм.

Эх сурвалж: Business Insider

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.