Орос, Хятад хоёр ойртож, юанийн рублийн арилжаа 1000 гаруй хувиар өсөв

2022-06-3 Ертөнц

Оросууд Украины нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш юанийн рублийн арилжааны хэмжээ 1067 хувиар өсч 4 тэрбум долларт хүрчээ. Хоёр улс дэлхийн эдийн засагт АНУ-ын нөлөөг сөрөн зогсоход чиглэсэн “хязгааргүй” найрамдлын гэрээг баталсан. АНУ ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авснаас хойш хоёр тал эдийн засгийн хувьд ойртохыг эрмэлзэж байгаа юм

БНХАУ-ын Оростой хийсэн худалдаа өнгөрсөн оны 3-р сард 12%-иар өссөн нь дэлхийн бусад улстай хийсэн худалдааны өсөлтөөс хурдан байна. ОХУ-ын Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүн буурч, харин худалдаа хурдассан нь эрчим хүчний үнэ өссөнтэй холбоотой байх магадлалтай.

Хятад улстай хийх худалдаа 2024 он гэхэд 150 тэрбум ам.долларт хүрч, 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж Орос улс мэдэгдсэн. Үүний зэрэгцээ АНУ-ын ОХУ-д тавьсан хатуу хориг арга хэмжээ, Москвагийн тавьсан хөрөнгийн хатуу хяналт зэрэг нь ам.долларын рублийн арилжаа огцом буурахад хүргэсэн. Bloomberg мэдээлснээр ам.доллар-рублийн хосын ханш сүүлийн арван жилийн хамгийн доод төвшинд хүрсэн байна.

Эх сурвалж: Business Insider

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.