ЕБС-ийн спортын талбайг зуны амралтаар нээлттэй байлгана

2022-06-3 Боловсрол

ЕБС-ийн спортын талбайг зуны амралтаар нээлттэй байлгана

 

Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах захирамж тун удахгүй гарах гэж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох мэдээллээ.

Тэрбээр “Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хэлэлцэж байгаа бөгөөд тун удахгүй буюу маргааш албажих байх. Сургуулиудын гадна спорт талбай, хөлбөмбөгийн талбайг наймдугаар сарын 20-ныг хүртэл нээлттэй байлгаж хүүхдүүдийн зуны амралтыг зөв боловсон өнгөрөөхөд нь туслах зорилготой” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.