Зам тээврийн ОСЛЫН улмаас гурван хүн АМИА АЛДЖЭЭ

2022-05-6 Мэдээ, мэдээлэл

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1380 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1022 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 33 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 18 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 3 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 19 осол бүртгэгдэж,  19 хүн гэмтсэн.

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.

Унадаг дугуйтай, цахилгаан скутертэй зорчигч мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн  гэмтэж, 3 хүний амь хохирсон.

Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  4 хүн  гэмтсэн.

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтсэн.

Үл хөдлөн зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 10 осол бүртгэгдэж 10 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 7 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 1-16 насныхан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд 7 хүүхэд явган зорчигч хэлбэрээр,

суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1 настай 2 хүүхэд гэмтэж, бэртсэн байна.  Иймд:

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зөв дадлыг хэвшүүлэх, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 447 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 327 орон нутагт 120 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД

ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.