ЭЕШ-ыг ирэх сарын 23-нд зохион байгуулна

2022-05-5 Боловсрол


Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарчээ.

Тодруулбал, 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт түүхийн хичээлээр эхлэх гэнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.

Үүнд:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
-Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Дашрамд дуулгахад, шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно.

Өнөөдрийн онч үг

27 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.