Мориноос унаж тархины хүнд гэмтэл авсан эрэгтэйг нисдэг тэргээр ГССҮТ-д авчрав

2022-05-4 Мэдээ, мэдээлэл

Сүхбаатар аймгийн Наран сумын хоёрдугаар багийн нутаг Тосонгийн гол хэмээх гэдэг газарт тавдугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагийн орчимд иргэн Э мориноос унаж тархи, суурь ясны гэмтэл авчээ.

Ар гэрийнхэн нь автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг тавдугаар сарын 2-ны 16:09 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Хүсэлтийн дагуу Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргийг тавдугаар сарын 3-ны өдрийн 05:44 цагт Улаанбаатар хотоос хөөргөн Сүхбаатар аймгийн Наран суманд 09:01 цагт газарджээ. Тус сумаас 43 настай эрэгтэйг авч 09:25 цагт хөөрч, Улаанбаатар хотод 13:19 цагт тээвэрлэн авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.