Францын соёлын өдөр энэ сарын 27-нд болно

2022-03-17 Мэдээ, мэдээлэл

Монгол-Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” буюу Францын соёлын өдрийг энэ сарын 27-нд зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгт франц хэлтэй орнууд өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлнэ. Тухайлбал, “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад болох юм.

Түүнчлэн УДБЭТ-т алдарт “Кармен” дуурь тоглогдох бөгөөд уг дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлэх аж. Мөн “Тэнгис” кино театрт франц хэлтэн орнуудын кино наадам болно.

Хууль л амла!

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.