Украйн дахь “чимээгүй үхэл”-ийн зэвсэг

2022-03-15 Ертөнц

Үхлийн аюул занал тээсэн хий үзэгдэл: Пентагон яагаад Украйнд

биологийн зэвсгийн үйлдвэрүүд байгуулав?

Бараг хоёр арваны өмнө, “майдан”-ы хэрэг явдлаас ч урьд Елены Масюкийн эрхлэж байсан  тусгай төслийн шугамаар дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн японы дайны хэнээтнүүдийн гэмт хэргийн тухай баримтат нэвтрүүлэг гардаг байлаа. Тэрхүү баримтат нэвтрүүлэгт Харбины ойролцоо тараан байршуулсан “731 дүгээр отряд”-ын маш нууц ажиллагааны талаар цухас үгүүлдэг. Наран улсын нутаг дэвсгэр дээрх төвлөрсөн хорих лагеруудад Зөвлөлт холбоот улс, Хятад, Солонгос, Вьетнам, Египет, Монгол, бүүр АНУ иргэдээс бүрдсэн цэргийн олзлогдосдыг цуглуулан, японы цэргийн эмч нар тэдгээр хүмүүст биологийн хориотой туршилтуудыг явуулж байсан түүхтэй.

Японы эмнэлгийн мэргэжилтнүүд болон биологчид үхлийн аюултай гэдэг нь шинжлэх ухаанаар илэрхий болчихсон цэцэг өвчин, “сибирийн яр” гэгдэх өвчин, холер буюу булчин задраах тахал, цусан суулга болон бусад төрлийн тахлын бактери, вирусуудыг амьд хүмүүс дээр туршиж байсан юм. Юуны тулд  тэр вэ? Мэдээж энэ тэргүүнд тэд эсрэг талынхаа амьд хүчний чадамжийг үгүй болгох, устгах илүү хүчтэй зэвсэг бий болгохын  төлөө улайрсан хэрэг. 1956 онд Хабаровскд дайны гэмт хэргийг шүүх онцгой шүүх хурал болж, Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцээр хориглосон ёс бус, аймшигт туршилтынх нь төлөө японы тэдгээр эмч мэргэжилтнүүдэд бүгдэд нь ял шийтгэл оноосон. Гэвч түүний ул мөр даруй арилсангүй амь бөхтэй үлдэж, Ази тивийн оршин суугчид хүн амд олон жилийн турш хор хөнөөлөө үзүүлсэн билээ.  Тухайлбал үүний улбаагаар үүссэн хорт эмгэг төрүүлэгчдээс нэн тэргүүнд хачигнаас үүсэлтэй тархины үрэвсэл, сибирийн яр, тахал зэргийг дурьдах ёстой. Монголын нутагт үүний ул мөр үлдсэн нь ажиглагддаг ч тахал илэрч, хоолой дээр хутга тавихгүй л бол “үгүй, тийм юм байхгүй” гэж бодоцгоодог нь бас харагддаг.

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн хэсэгтээ амар тайван байтал 2020 онд “ковид- 19” хэмээн нэрлэгдэх болсон дархлаанд заналхийлэгч вирус дэгдэж, дэлхий нийтийг бүрхэв. Энэ үл үзэгдэгч түрэмгийллийн хөнөөл уршиг нь бүхнийг орвонгоор нь эргүүлж хаях шахав. Тэрбээр уг тахлын улмаас манай дэлхий дээрх нийтдээ зуун мянгаар тоологдох хүн хорвоог орхиж, хэдэн сая хүн өвчилжээ.  Төдийгөөс өдийг хүртэл янз бүрийн  төрлийн вирусууд хүний эрүүл мэндийн аюулгүй байдалд халдсаар  ирсэн. Энэ удаагийн корона вирусын улбаат тахлын бүх нүглийг Хятадын Ухань хотын биологчдод тохож, тэнд нууц туршилт явагдаж байсан хийгээд үхлийн аюул тарих био үүсгэгчийг /биоматериал/ тухайн хүрээнээс гадагш алдсан гэсэн ойлголт өгөхүйц  мэдээллийг нийтэд  тараасан. Гэвч үүнд итгэх боломжгүй юм. За бүүр, хэрвээ Хятадын эмнэлгийн  мэргэжилтнүүд болон биологчид био үүсгэгч дээр туршилт хийж ажилласан байлаа гэхэд ямар ч тохиолдолд өөрийн улсын хамгийн шигүү хүн амтай хотыг сонгож ийм зүйлийг явуулах уу? Өөрийгөө хорлох гэсэн л биш бол ийм юм байна гэдэг нь утгагүй хийгээд хуулийн эсрэг зүйл болно гэдгийг ч бодолцох хэрэгтэй.  Гэтэл яагаад тэр үеэр гэнэт Америкийн цэргийн албан хаагч өвдсөн байдаг билээ. Энд ямар нэг зүйл далдлагдсан байна. Тэгээд Уханы вирус гэдэг ойлголтыг Америкийн мэдээллийн машин маш яаравчлан олон улс дахь бүхий л теле сувгууд болон мэдээллийн сүлжээгээр аль болох өргөн цар хүрээнд тараасан. Уг  мэдээллийг санамсаргүй хүлээж авсан бүхий л хүмүүс ХХI зууны хамгийн аюулт вирус гарч ирсэнд хятад л буруутай хэмээн бодоцгоосон байх.

Шинжлэх ухаан иймэрхүү түвшиний асуудалд илэрхий яв цав хариулт өгөх боломжгүй байгаа нь ч үүнд сайхан өгөөш болсон гэж болно. Хэрвээ Оросын цэргийн хүчин Донбассын хүн амыг чөлөөлөхөөр 2022 оны 2 сарын 24-нээс Украйнд тусгай ажиллагаа эхлүүлээгүйсэн бол Украйны бүх мужуудад байгуулсан нууц биолабораторийн сүлжээг илрүүлэх нөхцөл үүсэхгүй байсан. Эдгээр “үхлийн байгууламжууд”-ыг бүгдийг АНУ-ын батлан хамгаалах яамны ивээл дор 2010-2014 онд Херсон, Тернополь, Львов, Харьков, Днепропетровск, Винниц, Ужгород, Киев, Одесс гэсэн 14 мужийн нутаг дэвсгэрт /хангалттай өргөн цар хүрээг хамруулан/ байгуулсан бөгөөд нэг бол “мал эмнэлгийн судалгааны төв”, эс бөгөөс “ариун цэвэр халдвар судлалын шинжлэх ухаан, судалгааны төв” гэх зэргээр халхавчилан нэрлэж, туршилтаа явуулдаг байсан байна. Украйны засгийн газрын Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг зөрчсөн энэхүү ноцтой асуудлын талаар ОХУ-ын гадаад хэргийн яам НҮБ-д мэдэгдэл хүргүүлээд байна. Эдгээр нууц лабораторуудад бактери вирусын нууц туршилт явагддаг байсан, тодруулбал томуу, төрөл бүрийн халдварт тахлууд, сибирийн яр, шүлхий, булчин задраах тахал тэрчлэн өнөө үед хараахан танигдаагүй шинэ төрлийн вирус гэх мэт хүний биед нэн аюултай  эмгэг  төрүүлэгчдийг  туршиж байсан нь илрэв.

Украйны нутаг дэвсгэр дээр ийнхүү олон адилхан биолабораторуудыг бий болгосон зорилго нь ойлгомжтой: Пентагон энэ зорилгодоо 100 сая доллар зарцуулсан бөгөөд нэг талаасаа энэ нь харь, бусдын нутаг дээр буюу өөрийн улсын ард түмний нүднээс далд газарт төсвийн их хэмжээний мөнгө угаах таатай боломжийг  тэдэнд давхар олгодог бөгөөд, Украйны Засгийн эрхэнд буй хүмүүс эх орондоо утсан хүүхэлдэйн Засгийн газрыг бий болгосон нь ийм зүйлд боломж олгох нөхцөл бүрдүүлсэн. Гэвч тэд үүнийгээ зөвтгөхийн тулд “Оросын цэргийн аюул заналхийлж байгаа учраас” хэмээн гөрдөж, түүгээр ч барахгүй бүүр вирусын зэвсгийг хүртэл ашиглаж, ямар ч хамаагүй арга хэрэгслээр тэмцэх ёстой юм байх. Харин энэ нь НАТО-гийн хүчийг дорно зүгт тэлэхээр зогсохгүй, Украйнд “майданы ардчилал” гэх бодит аюул оршин байгааг илтгэж буй хэрэг юм.  Бүх хөзөр тэдний гарт байгаа болохыг Америкууд маш сайн ойлгосон. Украйнд биолабораторуудыг байгуулж, түүнийгээ дайны зорилгоор байгуулаагүй юм шигээр, Украйны ард түмний хүсэлтээр,  тэднийг халдварт вирусаас хамгаалах гэж хийсэн юм шигээр  үлгэр ярихыг санаархаж байна. Хэрэв гэнэт энэ зэвсэг нь нацистуудын эсвэл терористуудыг гарт орвол тэр нь оросын буруугаас л болсон болгож өөрсдөө уснаас хуурай гарах аргатай. НҮБ-ын конвенцээр бүрэн хориглосон биологийн зэвсгийг туршсан, сая илүү хүмүүсийн амьдрал, эрүүл мэндэд халдсан асуудал нь тэдэнд хамаагүй мэтээр аашлана. Дашрамд хэлэхэд биолабораторийн ажилтнууд вирусын амьд хүмүүст үзүүлэх нөлөөг туршиж үзсэн бололтой, уг “судалгааны төв”-өөс холгүй хэсэг газарт янз бүрийн өвчний дэгдэлт гал авалцсан юм шиг л гаарах болсон.

Анхаарлын гадна орхиж болохгүй өөр нэг баримт гэвэл түрүүхэн 2022 оны нэгдүгээр сард болсон үйл явдлын үеэр хөрш Казакстаны нутаг дэвсгэр дээрх үүнтаэй адилхан гурван лабораторийг илрүүлсэн. Барууныхан болон өмнөдийнхөн Оросын нутаг дэвсгэрт  тулган, чимээгүй хөнөөх үхлийн зэвсгээ бэлдэж зэхчихсэн байсан нь одоо бодитой боллоо. Тэгтэл ОХУ энгийн зэвсэг ч хэрэглэж болохгүй, өөр улс бол болно, талууд нүүр тулж уулзаж болохгүй гэх. Энэ нь шууд хэлэхэд зүгээр л ар нуруу руу нь хутга шаах гэж яадгаа алдаж буй хэрэг. Англисаксоны энэ тактикийн /арга  мэх/ өгөөшийг хамгийн ихээр үмхэж буй улсууд бол яах аргагүй Украйн болон Казакстан улс. 1956 онд Хаборовскийн онцгой шүүхээр шүүж байсан шиг яг тийм үйл явц одоо өрнөж  байна. Өнгөрсөн түүхийн мөчлөг дээр очиж өөрсдийгөө харах хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтний шүүхийн өмнө очих зүйл мөнөөс мөн билээ.

Валентина БЛАГОЕВА   /интернетийн болон хэвлэлийн материалуудыг ашиглаж бэлтгэв/   

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.