НИЙСЛЭЛ БОЛОН АЙМГУУДЫН ХЭМЖЭЭНД 4 ГАЛ ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2022-03-15 Мэдээ, мэдээлэл

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио баг, 2 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ын хураалттай 1 /тн/  хураалттай өвс, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 33 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн “Аглаг бүтээл”-ийн хийд явах замд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс баруун урд зүгт 14 км/-т ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн мэдээллийг 03.14-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчдыг очиход иргэн А-ын “Хово” загварын ачааны автомашины 4 дугуй шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн 3 дугаар багийн “Завьж“гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т айлын гэр, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 45 км замыг туулан очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 5 ханатай гэр, 2х3 метрийн амбаар, өвөлжөө, бууц шатаж байсныг 12 цаг унтрааж ажилласан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.