Гэдсээ цэвэрлэх үү…

2020-08-31 Уламжлалт анагаах ухаан

Хаврын улирал хаяанд айлсаж, охид бүсгүйчүүд хувцасаа нимэглэн салхи татуулан алхах өдрүүд тун ойртжээ. Гэвч сэтгэлд нийцэхгүй биеийн галбир, өнөөх л таргалалт санааг тань чилээж байна уу. Тэгвэл танд гарын доорх материалаар, гэртээ гэдсээ цэвэрлэх маш энгийн арга хэлж өгье. Учир нь хүний биед 8-25 кг өтгөн хуримтлагдах “шид”-тэй байдаг.

За ингээд “их цэвэрлэгээг” эхлүүлэхийн тулд Танд ердөө л есөн ширхэг алим, чихэртэй баахуу цай, буцалсан ус эсвэл 100 хувийн алимны жүүс хэрэгтэй болох нь.

Өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаахгүйгээр буцалсан усаа ууж эхэлнэ. Гэхдээ усаа амныхаа хэмжээгээр том балгаж нэг дор “бөөндөж” болохгүй. Бага багаар цаг 30 минутын дотор ууж дуусгана. Бас алимаа жижиг жижигхэн хазаж нэлээд зайтай иднэ шүү. Нэг дор идчих вэ.

Ингээд яг энэ дүрмээр үлдсэн найман алимаа өлсөх бүртээ идээрэй. Харин ус болон жүүсээ хүссэн үедээ ууж болно.

Дашрамд, хэрвээ Та өдрийн цайны цагаар тэсвэрлэшгүй өлсөөд байвал ганц аяга байцааны шөл ууж болох л юм. Гэхдээ Та аль болох гүрийх хэрэгтэй шүү. Гоолиг биеийн төлөө Танд амжилт хүсэе.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.