Олимпийн хотхоныг шалгах томоохон баг ажиллаж байна

2021-12-6 Ертөнц

Бээжингийн 2022 оны Өвлийн олимп, паралимпийн хотхон нь Бээжингийн Чаоян дүүрэгт байрлах нийт 190000 м.кв талбайтай, 20 барилгын цогцолбор юм. Бээжинд болох уралдаан тэмцээнд оролцох тамирчид болон олимпийн албаны хүмүүс тус хотхонд байрлах ажээ. 2021 оны 6-р сарын 26-нд олимпийн хотхоны барилгын ажил дуусч Бээжингийн олимпийн зөвлөлд хүлээлгэн өгсөн билээ. Харин энэ сарын 20-ны өдөр уг хотхоны барилга байшингийн цахилгаан, интернет, дулаалга болон тэндээс уралдааны талбай хүрэх зам шугам зэрэг дэд бүтцийн есөн төрлийн ажлын гүйцэтгэлийг шалгах юм байна. Энэхүү шалгалтын баг нийт 1630 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.