САЙД Н.УРТНАСАН ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-08-6 Байгаль орчин

Орон сууцны байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжийг судлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.
 
Мөн Орхон аймгийн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр эко ариун цэврийн байгууламж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид анхаарч, аймгийн удирдлагуудад тооцоо судалгаа, төсөл боловсруулахыг үүрэг болголоо.
Эрдэнэт хот 31000 гэр хорооллын айл өрхтэй. Сүүлийн жилүүдэд агаарын чанар муудаж, бохирдол ихэссэн. Хог хаягдлаа зэргэлдээ аймагтаа булшилж, түлээний модоо бэлтгэдэг зэрэг тулгамдсан асуудлыг мөн хөндлөө. Өнөөг хүртэл аюултай хог хаягдлын агуулахгүй байгааг харгалзан ирэх 2022 оны төсөвт Орхон аймаг болон Эрдэнэт хотод аюултай хог хаягдлын агуулах барих санхүүжилтыг шийдвэрлэхээр болов.
 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.