ЦЕГ: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг шалгаж байгаа нь үнэн

2021-11-12 Мэдээ, мэдээлэл


УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд өнгөрсөн шөнө цацагдсан. Тодруулбал, “Зам гүүрийн ХХ товчоон” нэртэй Хятад компанийн инженер Ч-г тэрбээр “Теди” төвийн урд талын оффистоо дуудаж, биед нь халдсан гэх мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн” гэсэн товчхон хариулт өгөв.

Харин өөр эх сурвалжийн хэлснээр тухайн хятад иргэн “бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч гэрээгээр залилахаар оролдсон” асуудлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай маргасан гэв.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.