Хүүхдэд харилцаа, зөөлөн дулаан тэврэлт маш чухал

2021-11-9 Сэтгэл зүйч хариулж байна


Сэтгэл зүйч зөвлөж байна

Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал суурь нь хүүхэд тайван байх, халуун дулаан байгаагаа мэдрэх нь чухал байдаг. Хүүхэд аав ээжтэйгээ бие махбод болон сэтгэл зүйн хувьд ээнэгшин дасаж, хүүхэд сэтгэл зүй болон орчны хувьд аюулгүй байгаагаа мэдрэх нь ирээдүйд хамгийн чухал байдаг.

Сэтгэл зүйч Хэрри Харлов “Хуурамч сармагчингийн туршилт” гэдэг нэртэй сармагчны зулзагыг туршилтанд оруулжээ. Энэ туршилт нүд хальтрам байдлаараа хамгийн зэрлэг туршилт байсан ч маш сонин зүйлийг илрүүлж, сэтгэл судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Хүүхэд сэтгэл зүйн хувьд аюулгүй, амар тайван байхад хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийг тодруулах гол санаа байсан.

Сэтгэл зүйч нэг нь төмрөөр хийсэн сүү гаргадаг сармагчин, нөгөө төмөр сармагчин сүү өгдөггүй ч зөөлөн даавуугаар ороож хийсэн төмөр сармагчинг бэлдсэн байна. Энэхүү туршилтыг хийхээс өмнө судлаачид “Моншнууд зөвхөн сүүтэй төмөр ээжид л очино гэж бодож байж. Тэгтэл монш дулаан мэдрэмж төрүүлэх даавуугаар хийсэн сармагчинд наалдаж, өлсөхөөрөө л сүү өгдөг сармагчин дээр очиж байжээ. Энэ туршилт нь хүүхэд эцэг эхтэйгээ сэтгэл зүйн хувьд ээнэгшин дасаж, аюулгүй байдлаа мэдрэх нь мэдрэмж юу юунаас илүү чухал” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл дотно дулаан мэдрэмжийг авч өссөн монш том болоод бусад сармагчинтай нийцэж чадахгүй, ууртай түрэмгий байв. Үүний учрыг олохын тулд дахин дахин туршилт явуулсаар байсан бөгөөд дулаан дотно мэдрэмжээс гадна ээж хүүхэдтэйгээ хамт тоглохгүй, харилцахгүй байх нь ирээдүйн зан харилцаанд маш том сөрөг зүйлийг авчирдаг ажээ. Хэдий ээж хүүхдээ зөв тээсэн ч харилцааны хувьд орхих нь хүүхдийг хэл яриа, танин мэдэхүй, харилцааны хувьд сөрөг, хөгжлийн хоцрогдолтонд оруулдаг байна.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.