ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 19 ХҮНД ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ

2021-11-8 Байгаль орчин

Экологийн цагдаагийн албанаас хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдтэй тэмцэх чиглэлээр зарим ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.

2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны 2, бусад 1 ашигт малтмалын илэрц бүхий газарт 58 удаагийн үйлдлээр, 18 мянга орчим иргэн дайрч орж, хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.