Тянжины боомт дээр саатсан барааг хурдан нэвтрүүлэх асуудлаар ярилцаж байна

2021-10-22 Мэдээ, мэдээлэл

 

Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Эрээн хот ойрын хугацаанд 10 мянга гаруй иргэдээ шинжилгээнд хамруулж, халдварын тархалтыг хумихаар ажиллаж дроноор хөл хорионы хяналт тавьж байгаа бололтой.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор нарийн ногоо тасарч, шок үүсэх эрсдэлтэй байна. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тасрахгүй, үнийг барих бодлого баримтална. Бидний зүгээс нэгэнт захиалга хийгдсэн бараа, бүтээгдэхүүнүүд тухайн улс орны хил дээр гацсан асуудал үүссэн. Улмаар Тянжины боомт дээр саатсан барааг хурдан нэвтрүүлэх асуудлаар ярилцаж байна. Гурил, будаа, сахар зэрэг бүтээгдэхүүний татан авалтыг түргэсгэх тал дээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгөөд байна.

<

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.