Гадаадаас ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хононо

2021-10-21 Мэдээ, мэдээлэл

Улсын Онцгой комиссын есдүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрээр гадаадаас ирж буй иргэдийг аравдугаар сарын 15-наас тусгаарлахгүй байхаар болсон.Тодруулбал, гадаадаас ирж буй Монгол Улсын иргэд тусгаарлах байранд тусгаарлагдахааргүй болсон. Вакцины хоёр тунд хамрагдсан, сүүлийн 72 цагт өгсөн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол шууд нэвтэрч байгаа юм. Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас гэрийн тусгаарлалтад 14 хоног байх чиглэлийг өгчээ. Мөн хилийн чанадаас ирсэн иргэд холбогдох төрийн байгууллагад гэрийн ажиглалтад байгаа хугацаагаа бүртгүүлэх шаардлагатай аж.

<

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.