Үзэсгэлэн худалдааны үеийн хог хаягдлыг 30-40 хувь бууруулах боломжтой

2021-11-2 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ удаагийн АйТиЭм-2021 аялал жуулчлалын үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран Мишээл экспо төвд 3 хоногийн турш амжилттай зохион байгуулав. Ингэхдээ хог хаягдлын менежментийг сайжруулах зорилго тавин ажиллажээ.

Үзэсгэлэнгээс гарах хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой хаягдлыг үйлдвэрт шилжүүлэх ажлыг “Өнгө нэм” ТББ-тай хамтран хэрэгжүүллээ.

Нэг удаагийн үзэсгэлэн худалдааг дунджаар 10 мянга гаруй хүн үзэж сонирхдог бөгөөд үйлчлүүлэгч, болон оролцогчдоос үүсэх хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаснаар 30-40 хувь бууруулах боломжтойг “Зүгээр битгий хая” аяны багийнхан судалж тогтоосон байна.

Цаашид олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдааны үеэр хог хаягдлыг асуудлыг хамтад нь шийдвэрлэж байх нь ач холбогдолтойг онцолж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.