Өнөөдрөөс ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ замын хөдөлгөөнд оролцсон ч ТОРГОХГҮЙ, цахимаар шалгуулна

2021-10-1 Мэдээ, мэдээлэл

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна. Тухайлбал, жолооч та өнөөдрөөс ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол “E-Mongolia” аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

“E-Mongolia” шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.