ЭМЯ: Сүүлийн хоногт 2939 ТОХИОЛДОЛ бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

2021-09-14 Мэдээ мэдээлэл
ЭМЯ-наас сүүлийн 24 цагт коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Шинээр 2,939 тохиолдол бүртгэгдэж, 4,825 иргэн эдгэрсэн байна.

Харин сүүлийн хоногт 21-80+ насны 10 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 983 болов.

Нас баралтын шалтгаан /7 хоног/

51.0 % нь Зүрх судасны өвчин

16.1 %- Чихрийн шижин

9.4 %-  Бөөрний эмгэг

7.5 %- Элэгний эмгэг

7.2 % – Мэдрэлийн эмгэг

5.2 %- Хавдар

3.6 %  Хэт таргалалтын шалтгаантай байна.

Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.4 хувь бол ковидын шалтгаанаар нас баралт 22.6 хувийг эзлэж байна.

Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс  

Хөнгөн 12.988

Хүндэвтэр 5.715

Хүнд 1.684

Нэн хүнд 315 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.