Улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насныханд Ковид19-ийн гурав дахь тунгийн дархлаажуулалтыг Синофарм, Файзер вакцинаар хийнэ.
Мөн өнөөдрөөс өрхийн эмнэлгүүдэд томуугийн вакцинжуулалт хийх юм. Засгийн газраас өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил 360.600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.
Томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг ийн эрт эхлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээлсэн.
Томуугийн дархлаажуулалтыг Ковидийн вакцин хийлгээгүй 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийх юм.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87444
30760
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.