Сүүлийн жилүүдэд “Мо-Эн-Ко” ХХК-ийн тавьсан зам дээр 26 осол гарч, нэг иргэн амиа алджээ

2021-09-10 Байгаль орчин

Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК болон орон нутгийн тээвэрчдийн дунд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын даргын тогтоолоор ажлын хэсэг байгуулагдаж тус ХХК-д хэд хэдэн чиглэлээр шалгалтын ажиллагааг явуулсан байдаг.

Тэгвэл ажлын хэсгийнхэн илрүүлсэн зөрчил, тайлан мэдээгээ аймгийн засаг дарга Б.Дүгэржавд танилцуулсныхаа дараагаар “МоЭнКо” ХХК-ийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж тус ХХК-тай холбоотой зөрчлүүд, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, хэсэгчилсэн байдлаар уурхайн тээврийн үйл ажиллагааг хааж акт үйлдсэн тухай мэдэгдэв.

Энэ удаагийн хяналт шалгалтын онцлох зөрчил нь 311 км авто замын чанарын асуудал хөндөн яригдлаа. Тус зам чанарын шаардлага хангахгүй байгаагаас үүдэн эрдэнэт хүн амь насаараа хохирох асуудал ч өмнө нь гарч байсан байна. Тухайлбал, сүүлийн гурван жил энэ зам дээр 26 осол аваар гарч, нэг хүний амь нас эрсджээ. МХГ-аас тухай бүрт нь хяналт шалгалт хийж зөрчлөө арилгаж, замаа засахыг үүрэг болгосон ч “МоЭнКо” ХХК мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй байна. Ажлын хэсгийнхэн энэ удаад авто замын зөрчлөөр тус ХХК-ийн тээврийг зогсоолоо. Тун удахгүй дахин шалгалтын ажиллагааг нарийвчилж хийнэ гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.