Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 29 хүртэл сургуулийн байранд бүртгэнэ

2021-08-26 Боловсрол

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг энэ сарын 29 хүртэл уламжлалт аргаар сургуулийн байранд бүртгэнэ.

Орон даяар зохион байгуулсан цахим бүртгэл хангалтгүй байсан тул өчигдөр 17.00 цагт хаасан юм. Улаанбаатар хотод гэхэд нэгдүгээр ангид элсэн суралцах 40 330 хүүхдийн 47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулж, сургуульдаа элсжээ.

БШУЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэж байгаа.

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэн суралцана.

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.